Тослог арьст хүмүүст зориулсан өдрийн арчилгааны дараалал
Цэвэрлэгээ, тонер, увлажнитель, SPF — эрэмбэ дараалал болон тослог арьсанд тохирох найрлагын талаар энгийн тайлбар.
Тослог арьс ихэвчлэн илүүдэл sebum-ийн улмаас гялбаа ихтэй, нүх томруу харагддаг. Гэхдээ буруу ойлголт бий — тослог арьсыг хэт хатаах нь sebum-ийн илүү ихээр ялгарахад хүргэдэг тул зөв тэнцвэртэй арчилгаа чухал.
Өглөөний дараалал: зөөлөн gel cleanser-ээр угааж, спирт орцгүй тоник ашиглан pH тэнцвэрийг сэргээнэ. Дараа нь niacinamide агуулсан, хөнгөн, gel-based moisturizer хэрэглэх нь sebum зохицуулалтад тустай.
SPF-ийг өдөр бүр, цаг агаар харгалзахгүйгээр хэрэглэх нь зөв — matte эсвэл oil-free томъёололтой sunscreen сонгох нь нэмэлт гялбаа үүсгэхгүй.
Орой бол арчилгааны «гүн» хэсэг — double cleansing (тос суурьтай, дараа нь усан суурьтай цэвэрлэгч) хийж, өдрийн турш хуримтлагдсан тос, бохирдлыг бүрэн зайлуулна. Долоо хоногт 2-3 удаа BHA (salicylic acid) агуулсан exfoliant ашиглах нь нүх цэвэрлэхэд тустай.
Эцэст нь, тослог арьст хүн ч увлажнительгээ алгасах хэрэггүй — зөв сонгосон, хөнгөн moisturizer арьсыг hydrate хийж, илүүдэл тос ялгаруулахаас бодитоор сэргийлдэг гэдгийг санах хэрэгтэй.
Зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлмээр санагдсан уу?
Цаг захиалах